• Өнөөдөр 2025-05-17

Э.БАТ-ҮҮЛ: Би Амгалангийн иргэдтэй уулзаж хүүгийн маань компанийг шалгаруулсныг цуцалж өгөхийг гуйгаад бараагүй

2021-12-17,   1275

       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болсон. Хурлаар Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Уг хэрэгтэй холбоотой Э.Бат-Үүл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дараах байр суурийг илэрхийлж байжээ. 
 
       Тэрбээр "Гэр хорооллын дахин төлөвлөлтийг гутаахын тулд Амарбаясгалант тэргүүтэй НИТХ дахь МАН-ын бүлэг санаачлан захиалж надад хэрэг үүсгүүлсэн юм.МАН -ын бүлэг намайг албан тушаалаа ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж анх гүтгэхэд, шүүх тухайн үедээ үндэслэлгүй гүтгэлэг гэж тогтоож байсан юм.
 
      Гэтэл 2016 онд ялж эрх баримагцаа АТГ-аар энэ хэргийг дахин үүсгүүлсэн юм. Ер нь би гэр хорооллынхны газрыг олигархууд мэхэлж,хуурч авахаас нь хамгаалан,трактортай жагсаал зохион байгуулах зэргээр 18 жил тэмцэж байна. Үүнд МАН өсөрхдөг. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан хүүдээ давуу эрх олгох ямар ч боломж надад байхгүй. Төсөл хэрэгжүүлэгч компаниа гэр хорооллын иргэд өөрсдөө санал хураалтаар шийддэг. Би Амгалангийн иргэдтэй уулзаж хүүгийн маань компанийг шалгаруулсныг цуцалж өгөхийг гуйгаад бараагүй. Төслийн удирдах хороо Монгол Улсын иргэн хэн ч байлаа төсөлд оролцож нэрээ дэвшүүлэх эрхтэй гээд халгаагаагүй. Гэтэл өнөөдөр намайг албан тушаалаа ашигласан гэхээр барахгүй, нэг ч байцаалт аваагүй байж хүүтэйгээ нийлж мөнгө угаасан гэж буруутган яллаж байгаа. АТГ, прокурорын зүгээс,хэрэг шүүхэд шилжихээс өмнө санаатайгаар гуйвуулсан мэдээлэл тарааж намайг “ардын дайсан” болгох ажил хийсэн.
 
      Намайг бүлэг гэмт хэрэгт холбогдуулахын тулд гэмгүй олон иргэнийг яллагдагчаар татсан. Энэ олон хүнийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, хорио цээрийн дэглэмийн шаардлагад нийцүүлэн шүүх ажиллагаа явуулах зэрэг нь амаргүй ажил юм билээ. Гэхдээ би аль болох цаг алдалгүй шударга ёс тогтоохыг хүсэж, хэрэг хянан шийдэх үйл ажиллагаанд саад учруулаагүй ирсэн. Одоо ч шүүх хурлыг яаралтай хийх хүсэлтэй байна.  
 
    Ерөнхийлөгчийн сонгууль болон төрийн бусад үйл явц дөхөхөөр намайг элдэв хэрэгт холбогдуулан 30 жилийн турш гүтгэн доромжилж ирсэн. Хулгайч, алуурчин, оффшорчин гэх зэрэг надад холбогдуулаагүй хэрэг байдаггүй. Энэ байдал сүүлийн үед улам эрчимжсэн. Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр гэм хийгээгүй. Авлига гэх зүйл эх орныг сүйтгэдэг учраас би хэзээд хол явж ирсэн" хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Э.БАТ-ҮҮЛ: Би Амгалангийн иргэдтэй уулзаж хүүгийн маань компанийг шалгаруулсныг цуцалж өгөхийг гуйгаад бараагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 18:54:04
    007: Тэгж худлаа яриад яахав анхнаасаа яах гэж тендерт орсон юм.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188