• Өнөөдөр 2025-05-17

Ч.ХҮРЭЛБААТАР: Асуудал бүрийг бусад руу чихдэг тогтолцоогоо болих хэрэгтэй

2021-12-16,   343

    УИХ-ын ээлжит хуралдааны үеэр Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар "Кибер аюулгүй байдлыг хангах асуудлаар хүн хуулийн этгээдэд зөвлөмж, шаардлагыг Тагнуулын Ерөнхий газар өгөх юм байна. Энэ бол бизнесийн нөхцөлд маш буруу уур амьсгал бий болгож байгаа юм. Хэдэн хүн өөрийнхөө эрх мэдлийг нэмж авах гээд байдгаараа улайрах юм. Улс орон даяар бензиний асуудал чухал. Тэглээ гээд энэ асуудлыг Ерөнхий сайд хариуцаад байх албагүй. Байгууллага бүр өөр өөрсдийн хариуцсан ажлаа төгс, төгөлдөр хийдэг байх хэрэгтэй.
 
  Энэ жишгээр явбал асуудал үүслээ гэхэд хариуцлага хүлээх хүн байхгүй болно. Энэ бүхний эцэст зөвлөлийн дарга, Ерөнхий сайд буруутай юм байна гэдэг  амиа хоохойлсон тогтолцоо оруулж ирж байна. Тухайлбал,  Замын-Үүдэд тээвэр ложистик нь хамгийн гол асуудал байхад өрөөл бусад руу бурууг чихдэг.  Энэ байдлаа болих хэрэгтэй. Монгол Улсад ажил хийж байгаа байгууллага өөрөө хар толгойгоороо асуудлаа хариуцдаг тогтолцоо байх хэрэгтэй" гэсэн юм.

Ч.ХҮРЭЛБААТАР: Асуудал бүрийг бусад руу чихдэг тогтолцоогоо болих хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 18:13:29
    Иргэн: Улс орны дампууралд буруутан байхгүй гэж үү? Сүүлийн 30 гаруй жил төр барьсан луйварчид ялангуяа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188