• Өнөөдөр 2025-05-17

Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах заавар, зөвлөмж өгч байна

2021-12-13,   206

           НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс пиротехникийн хэрэгсэл буюу салют хууль бусаар худалдаалахгүй байх, зөвшөөрөлгүй газраас худалдан авахгүй байх, аюулгүй байдлыг хангах заавар, зөвлөмжийг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
 
Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаалдаг иргэн, аж ахуй нэгж байгууллагууд түүгээр үйлчлүүлж буй иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.
 
Өнөөдрийн байдлаар 225 иргэн, 145 аж ахуй нэгж байгууллагуудад пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангуулах зөвлөмжийг хүргэсэн байна. 
Эх сурвалж: НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтэс

Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах заавар, зөвлөмж өгч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188