• Өнөөдөр 2025-11-11

Нийслэлд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

2021-12-11,   258

         Хүйтний эрч чангарч, гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн үед нийслэлийн утаа эрс ихсэж байгаа. Тэгвэл Засгийн газраас агаар бохирдуулах эх үүсвэр тус бүрээс бохирдуулагч бодисын хаягдлын тооцоо судалгааг хийж, агаарын бохирдолд эзлэх хувийг тодорхойлж, тус бүрд нь тохирсон арга хэмжээ авахаар болжээ. 
 
Одоогоор нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс хэрэглэж байна. Халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох байгальд ээлтэй технологиор шийдэж агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2022 онд төвлөрсөн дулаан хангамж, цахилгаан болон хийн халаалтад шилжүүлж, сайжруулсан түлш хэрэглэж, техникийн шийдлийг өөрчилснөөр 120 мянган тн түүхий нүүрсний хэрэглээг зогсооно гэх тооцоо гараад байгаа юм. Ингэснээр агаарт хаягдах PM10 тоосонцрын хэмжээ 1900 тн, хүхэрлэг хийн хэмжээ 570 тонноор буурах юм.

Нийслэлд 182 зууханд түүхий нүүрс түлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188