• Өнөөдөр 2025-05-17

Замын-Үүд-Эрээний хил нээгдлээ

2021-12-10,   562

           Замын-Үүд-Эрээний хил нээгдэж, ачааны автомашинууд орж ирж эхэлжээ. Энэхүү хилийн боомт 50 гаруй хоног хаалттай байх хугацаанд их хэмжээний ачаа, бараа бөөгнөрч, нийгмийн гол шүүмжлэл болж болоод байсан билээ. 
         Тэгвэл өнөөдрөөс Замын-Үүд-Эрээний хил нээгдэж, ачаа, бараа орж ирэх боломжтой боллоо гэж Засгийн Газрын Хэвлэлийн албанаас тайлбарлаж, бичлэг байршуулжээ.Тодруулбал, "Эрээний хил нээгджээ. Ачаагүй автомашинууд хилийн 0 цэг рүү орж байна. Яагаад ачаагүй автомашин эхлээд гарч байна вэ гэвэл, хил хаагдахаас өмнө 20 автомашин гарч тэндээ ачаагаа буулгаад одоо ачаагүй, гацсан. Хилийн хамгийн наана гэсэн үг. Тэд цаашаа орж ачаа ачих боломжгүй. Учир нь тэд цаашаа орвол халдвар хамгаалал зөрчигдөнө гэж үзэж, Хятадын тал зөвшөөрөөгүй. Ачаагүй 20 автомашин эхлээд гарч байгаа нь энгийн үгээр бол Монгол руу ачаатай автомашинууд орж ирэх  замыг чөлөөлж байгаа буюу дарааллын дагуу явж байгаа процесс. Дараагийн дугаарт, хилийн хяналтын бүсэд ачаатайгаа гацсан 150 автомашин орж ирнэ. Өнөөдөр эдгээрээс эхнээсээ орж ирнэ. Ингээд чингэлэг тээвэр хуваарийн дагуу явна. Процесс ийм байна. Хил хаасан 55 хоногийн хугацаанд маш их ачаа бараа бөөгнөрсөн. Замын-Үүд дэх жолооч нарын бухимдал ч их байна. Гэхдээ бидэнд одоо хил нээсэн л маш чухал байна. Мэдээж ачаа барааг хурдан оруулж ирэх талаас нь холбогдох албаныхан шуурхай ажиллаж байна. Хятадын тал халдвар хамгааллын дэглэмд өндөр шаардлага тавьж байгаа тул харилцан тохиролцсны дагуу хилийн хэвийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ" гэжээ. 
 


Замын-Үүд-Эрээний хил нээгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188