• Өнөөдөр 2025-05-17

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатарыг улираан томиллоо

2021-12-08,   282

          МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон Нарийн бичгийн дарга нарыг сонгох, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцжээ. МАН дөрвөн жил тутам хуралдаж, намын дүрмийн дагуу удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилдэг. Үүний дагуу  30 дахь Их хурлаар  сонгогдсон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлснээр Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дөрөв дэх удаагаа сонгосон юм.  
 
       МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатарыг улираан сонгож, МАН-ын намын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнд тамгыг нь гардуулан өглөө. Намын дотоод хяналт нь хараат бус бие даасан байгууллага бөгөөд дарга, бүрэлдэхүүний нэрийг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэл сонгодог дүрмийн заалттай.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатарыг улираан томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188