• Өнөөдөр 2025-05-17

Мал хулгайлан тээвэрлэж явсан иргэдийг баривчилжээ

2021-12-07,   685

       Иргэдийн идэш хоолоо бэлтгэх үеэр мал хулгайлах төрлийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх хандлагатай байдаг учраас “Мал, мах- 2021” нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд хяналтын  постууд болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж, гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа аж. Уг ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас өнөөдөр бусдын 11 тооны мал хулгайлан тээвэрлэж явсан гэмт этгээдийн үйлдлийг илрүүлжээ. Улмаар хохирогч иргэнд хулгайлагдсан малыг хүлээлгэн өгсөн байна.  
 
Мал хулгайлах гэмт хэрэг энэ оны арванэгдүгээр сарын байдлаар 26 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 46.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мал хулгайлан тээвэрлэж явсан иргэдийг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188