• Өнөөдөр 2025-05-17

Н.ЭНХБАЯР: МАН, МАХН хэзээ ч хариуцлагаас зугтааж байгаагүй

2021-12-07,   1452

        МАН-ын 30 дахь Их хуралд Н.Энхбаяр оролцож үг хэллээ. 


 

        Тэрбээр "Нэг үзэл баримтлалтай хоёр нам нэгдсэн нь түүхэн чухал үйл явдал юм. МАН одоо бүтэн болсон. Хоёр намын эв нэгдэл нь бид эв нэгдэлтэй байж чадахын илэрхийлэл боллоо. Гэхдээ аугаа түүх алдаа, онооны аль алиныг нь багтаадаг. Бидний оноо бол тусгаар тогтнолыг олж авсан. Бидний алдаа бол хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ололтоо онцлон тэмдэглэж, түүхэн цаг хугацаанд зогсоож чадаагүй алдааны төлөө уучлал гуйсан нь үлгэрлэлийн том алхам гэж үзэж байна. Уучлал гуйна гэдэг нь дахин ийм алдаа гаргахгүй гэсэн үг.

      МАН, МАХН хэзээ ч хариуцлагаас зугтааж байгаагүй. Үе үеийн удирдагч, төлөөлөгчид өөрсдийн хийх ёстой зүйлээ хийж ирсэн учраас түүхийн амьд холбоо үргэлжилсэн хэвээр байна. 

     МАН-ын хийх ажил бол хүний эрх, эрх чөлөөг хангах юм. Ингэхийн тулд авлигатай тэмцэх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлээд байна. Зөвшөөрлийн цаана авлига цэцэглэж, хүний эрх зөрчигдөж байна. Энэхүү гаж тогтолцоог засахын тулд сонгогдог парламентын тогтолцоонд орох ёстой. Үүний цаана багаараа ажиллах, ард түмний сонголт чухал гэсэн зүйл бий.
 
     МАН залуучуудын нам болсон гэдгийг зарлан тунхаглая" гэсэн юм. 

Н.ЭНХБАЯР: МАН, МАХН хэзээ ч хариуцлагаас зугтааж байгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-11 13:43:04
    Ч.УРАНЧИМЭГ: 2НАМ НИЙЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙГАА.Яагаад гэвэл ХУУЧИН МАХН байгаад нэрээ солиод бид нэг хэсэг тийм байсан,тэгээд одоо 2уулаа нилээд ажилаа сайн хийх байх гэж бодож байнаа.Намаа нь арай доошоо унаад байхаар иргэн хүний хувьд саанаа зовоод байна шүү.Амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-11 13:43:02
    Ч.УРАНЧИМЭГ: 2НАМ НИЙЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙГАА.Яагаад гэвэл ХУУЧИН МАХН байгаад нэрээ солиод бид нэг хэсэг тийм байсан,тэгээд одоо 2уулаа нилээд ажилаа сайн хийх байх гэж бодож байнаа.Намаа нь арай доошоо унаад байхаар иргэн хүний хувьд саанаа зовоод байна шүү.Амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-08 11:13:47
    Zochin: Агуу хүн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-08 10:04:56
    оюунгэрэл: МАН БОЛООД ХЭЗЭЭ Ч ХАРИУЦЛАГААС ЗУГТААЖ БАЙГААГҮЙ ЮМ БОЛ СҮ.БАТБОЛДЫН АСУУДАЛЫГ 2 НАМ НЭГДЭЭД Ч ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ АВЛИГАЛТЭЙ ТЭМЦЭЖ БН ГЭДЭГ ЯРИА ХИЙ ХООСОН ТАЛААР БОЛЖ БН ... ОЮУ ЭРДЭНЭД НАМЫН ДАРГЫН БҮРЭН ЭРХ ШИЛЖСЭН"АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭНЭ ГЭДЭГ ЧИНЬ- СҮ.БАТБОЛДЫН АСУУДЛЫГ АВЧ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ..." ЗАГАС ТОЛГОЙНООСОО Л ӨТДӨГДӨГ " ИЙМД ДЭЭРЭЭСЭЭ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙВЭЛ "ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО" ХЭРЭГЖИНЭ ДЭЭ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-07 21:33:54
    Зочин: Хойүлуулах гэдэг хамагын аюултай эгэл ардын асуудалыг хойшлуулж алддаг. Тодорхойгүй байдал хүний эрхийг үнэн зөрчинө. Энэ бол энэ хүний амьдаралын туршлага
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-07 21:06:26
    Zochin: Bitgii hudlaa yri. Tsedenbaliig Orosod tsulj 7 jil tamlaj alsan. Zorigiin ami nasiig hertsgiigeer hunuusun. 2008 onii 7 sariin 1 nd 5 zaluug buudaj alsan. Ene buhen tanai namtai holbootoi. Ta nar hariutslaga huleegeegui.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-07 20:53:18
    ЭРДЭНЭЭ: Мундаг Хүн Амжилт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188