• Өнөөдөр 2025-05-17

Ц.Нямдорж: Манай нам Социал демократ үзэл баримтлалтай гэдгээ зарласан нь энэ их хурлын гол онцлог

2021-12-07,   1204

МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Их хурлаар хэлэлцэж байгаа асуудлуудаар тус намын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж 30 дахь Их хурлын талаар ингэж ярилаа. 
       Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд янз бүрийн л Их хурлууд болж байлаа. Үзэл баримтлалаа ч янз бүрийн өнгө аястай тодорхойлж байсан. Энэ удаад манай намын үзэл баримтлал Социал демократ байна гэж зарлалаа. Энэ үзэл дээр ардын нам эцэслэн тогтож байна. Үзэл бодлоо эцэслэн тогтож байгаа нь энэ их хурлын нэг онцлог. Ер нь л зүүний баримжаатай, нийгмийг чиглэсэн баримтлалтай Социал демократ нам байж ирсэн. Намын хуучин нэрээ сэргээсэн нь нэг том шийдвэр байсан, үзэл баримтлалаа эцэслэж байгаа нь бас нэг том шийдвэр болж байна. 
 
Мөн энэ Их хурлаар авлига, хүний эрх гэх хоёр том асуудлыг чухалчлан ярьж байна. Авлигын асуудлын хувьд намын дүрэмд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял шийтгэл авсан бол намын удирдах албан тушаал, УИХ, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэдэг заалт орж байгаа. Хүний эрхийн асуудлын тухайд гол нь орлогыг нь сайжруулах замаар амьдралын чанарыг нь сайжруулах асуудал юм. Түүнээс биш задгай эрх чөлөөний асуудал биш. Гурван шатны шүүх, гурван шатны прокурор нь байна. Хэрэг мөрдөх газар байна гэх мэтээр хуулийн хүрээнд хүний эрхийг хамгаалах тогтолцоо нь байна. Хүний эрх гэдэг задгай эрх чөлөө биш. Миний эрх чиний эрхээр хязгаарлагдана. Харин амьдралын чанар гэдэг талаасаа бол хүний эрхийг ярих нь зөв" гэлээ. 
 
Үргэлжлүүлэн сэтгүүлчид түүнээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх болон давхар дээлтэй гишүүдийн асуудлыг талаар байр суурийг нь тодруулахад “Давхар дээлийн асуудал албан ёсоор яригдаж эхлээгүй байна. Гишүүдийн дунд ийм яриа гараад байх шиг байна. Аль өнцгөөс асуудалд хандах вэ гэдэг нь чухал. Хуучин Үндсэн хуульд хагасалж давхар хашиж болдог үе байсан. Өөрөөр хэлбэл, тэр үеийн Үндсэн хуулийн заалт нь Их хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг хавсарч болно гэж байсан. Гэтэл давхар дээлтэй байх нь буруу гэж шүүмжлээд 2020 онд 3\1 нь давхар дээлтэй байж болно гэж өөрчилсөн. Уг нь хамгийн зохистой нь хуучин заалт буюу хавсарч болно гэдэг заалт байсан. Хуулийн асуудалд болгоомжтой байж, хуулийн орчноо тогтвортой байлгахгүй бол өнөөдөр нэг хууль гаргаад, маргааш нь шүүмжлээд өөрчлөөд байдаг төрийн тогтворгүй байдал үүсгэдэг. Хуучин мөрдөж байсан хавсарч болно гэдэг заалтаар бол УИХ-ын гишүүн нь Засгийн гишүүн байж ч болно, байхгүй ч байж болно буюу хэм хэмжээгээр зохицуулахаар тусгаж өгсөн байсан юм” гэлээ. 
 

Ц.Нямдорж: Манай нам Социал демократ үзэл баримтлалтай гэдгээ зарласан нь энэ их хурлын гол онцлог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-07 20:10:42
    Баттулга: Та нар соц дек үзэл баримтлалаар хэзээ ч явж чадахгүй тэд нарын философи нь ...- хүн бүр оногдсоноо үнэнч хийж яг ижил нийгмээс цалинжина гэсэнтэй ижил үзэл баримтлалтай..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-07 19:30:34
    Үнэн: Нөгөө Нагаржунай үзэлтэй нам юу болсон вэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188