Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхлэх МАН-ын Их хурал үргэлжилж байна.
Хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм монголчуудаа, намын Их хурлын хүндэт төлөөлөгчид, энд хүрэлцэн ирсэн ирсэн эрхэм зочид оо, Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос МАН-ын 278 мянган гишүүнийг төлөөлж, намын 30 дугаар Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Одоогоос зуун жилийн тэртээ Монгол орны тусгаар тогтнол алдагдсан нэн хүнд цаг үед МАН-ын анхдугаар их хурал хуралдаж байлаа. Эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулах, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах явдал анхдугаар их хурлаар хэлэлцэж байжээ. Өнөөдрийн түүхт зуун жилийн ой тохиож буй 30 дахь их удаагийн хурал ч дэлхийн хоёрдугаар дайнаас хойш учраагүй цар тахлын нэн амаргүй үед зохион байгуулагдаж байна. МАН өнгөрсөн зууныг тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд байна.
Эрхэм журмын нөхөд өө, 1921 онд С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нар нэгдэн Монголын улс төрийн ууган хүчин МАН-ыг үндэслэн байгуулжээ. 1921 оны Ардын хувьсгал бол Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үргэлжлэл даяар Монголын гал голомтыг сэргээн мандуулах бодлого байсан юм. Ардчилсан хувьсгал бол МАН-ын хүсэлт зориг байсан юм. Ардчилал бол ард түмний засаглал. Хувь хүн биш, хууль засагладаг нийгэм юм. Ардчилал бол эрх чөлөө үүрэг хариуцлагын нийлбэр юм. Ардчилал бол иргэн бүрийн оролцоо, амьдралыг тэтгэгч анзаарагддаггүй атлаа алдрах цагтаа эрүүл нийгмийн аминд хүрч болох та бидний нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой үнэт зүйл юм. Өнөөдрийн Монголыг бүтээлцсэн үе үеийн монголчууддаа, хүндэтгэл илэрхийлэх нь зүйтэй.
Их хурлын эрхэм төлөөлөгчдөө МАН-ын хоёр зууны солбицолд бид амаргүй сорилттой нүүр тулгарч байна. Цар тахлын хүндрэл эдийн засаг, соёл гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө.
Цар тахлаас улбаалж эдийн засаг хасах 5.3 хувь агшлаа. 200 гаруй мянган ажлын байр бодитой эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэх хоёр дахь хүнд үе байлаа. Цар тахлын үед МАН 2020 оны УИХ-ын сонгуульд 82.9 хувь, орон нутгийн сонгуульд 57.6 хувь, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 67 хувь ялалт байгуулж, нөхөн сонгуульд амжилттай оролцлоо. Итгэж дэмжсээр ирсэн ард түмэндээ гүн талархал илэрхийлье" гэлээ.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |