• Өнөөдөр 2025-11-11

Н.Эрдэнэбаяр: Оюутолгой” ХХК 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсэн

2021-12-01,   608

       “Оюутолгой” ХХК-иас байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. 
 
       Байгаль орчны менежер Н.Эрдэнэбаяр “Манай компани байгаль орчинд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд бэлчээрийг 100 хувь нөхөн сэргээх чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж. Тодруулбал, 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийж, мод үржүүлгийн талбай, хог хаягдлаар бордоо хийх зэрэг ажлыг  хэрэгжүүлнэ. Олон улсын үнэлгээгээр манай төсөл эерэг, ахиу нөлөө үзүүлнэ гэсэн үнэлгээ гарсан. 
 
Энэ онд 6202 га талбай эвдрэлд орсон. Бэлчээрийг 100 хувь нөхөн сэргээнэ гэсний дагуу 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсэн. Мөн ургамалжилт бий болгохын тулд мод үржүүлгийн газар ажиллуулж, 200 мянга орчим мод, модлог ургамлыг тохижуулалтад ашигласан. Хоолны хог хаягдлаас бордоо үйлдвэрлэх ажил хийж байна” гэлээ.
 
 
 

Н.Эрдэнэбаяр: Оюутолгой” ХХК 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188