• Өнөөдөр 2025-05-16

Сү.Батболдын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2021-12-01,   583

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын дөрвөн нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
 
      Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон байна.
 
     Шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "хариуцагчийн хаяг тодорхойгүй" нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Сү.Батболдын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 21:48:58
    МОНГОЛ: СУЛ, МӨХӨЖ БУЙ АРД ТҮМЭНД ЯГ ТААРСАН ЗАСАГ ТӨР ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛНЭ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 17:43:58
    Мөхөж буй ард түмэн : !!!!!!!!!!!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 17:43:54
    Мөхөж буй ард түмэн : !!!!!!!!!!!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 17:43:37
    Мөхөж буй ард түмэн : !!!!!!!!!!!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-01 12:32:49
    Иргэн: Дэлхийн хамгийн шудрага шүүх-монголын шүүх МАНдтугай!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188