• Өнөөдөр 2025-11-11

"Бээжин-2022" өвлийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын хувцасны загвар бэлэн болжээ

2021-11-28,   961

         "Бээжин-2022" өвлийн 24 дэх олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын хувцасны загвар бэлэн болжээ. Энэхүү загварыг "Michel&Amazonka" компани урлажээ. 

Тус компани өнгөрсөн "Токио-2020" зуны олимпын баг тамирчдын хувцсыг урласан бөгөөд үргэлжлүүлэн "Бээжин-2022" өвлийн олимпын наадамп оролцох баг тамирчдын хувцсыг урлахаар МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ. 

Тухайн үед МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “МҮОХ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд танай компанитай хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Токио, Бээжингийн олимпоор хязгаарлагдахгүй. Манай тамирчдыг цаашид олон олон наадмууд хүлээж байгаа. Энэ бүхэнд бид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн. 
 
Харин Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал “Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа танай байгууллагад талархлаа илэрхийлье. Тамирчид маань бидний урласан хувцсыг өмсөн олимпын наадамд оролцоод амжилт гаргасанд маш их урам орсон. Бид энэ удаад ч хичээн ажиллах болно” гэж байсан юм. 

"Бээжин-2022" өвлийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын хувцасны загвар бэлэн болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-28 12:30:12
    zochin: Emegtein malgai syrgyi bn. Ayataixan malgai bval zygeer yy
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188