• Өнөөдөр 2025-11-11

Т.Баярхүү: Шинэ төрлийн вирус вакцинд үйлчлэлгүй гэсэн мэдээлэл гарсан ч судлагдсан зүйл байхгүй

2021-11-27,   478

   
         УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Омикрон хувилбар Өмнөд Африкаас гадна Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавид бүртгэгдсэн бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн нь Израиль, Хонконг, Бельги улс байна. Өмнөд Африк болон түүнтэй хил залгаа улс орнуудаас ирэх зорчигчдод хилээ хааж байгааг зарласан. Эдгээр улсаас дамжин өнгөрсөн, зорчсон иргэдийг хувийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана. Шинэ төрлийн вирус вакцинд үйлчлэлгүй гэсэн мэдээлэл гарсан. Одоогоор судлагдсан зүйл байхгүй. Вакцины үйлчлэл болон өвдөөд эдгэсэн хүний дархлааг сулруулж байж болзошгүй. Судлахад тодорхой хэд хоног шаардлагатай" гэлээ.

Т.Баярхүү: Шинэ төрлийн вирус вакцинд үйлчлэлгүй гэсэн мэдээлэл гарсан ч судлагдсан зүйл байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188