• Өнөөдөр 2025-05-17

ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилжээ

2021-11-24,   518

 
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн  өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, энэ оны наймдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
 
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилжээ. Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ.
 
Түүний хөрөнгө орлогын мэдээллийг танилцуулбал, 419.5 сая төгрөгийн жилийн орлоготой, 650 саяын үнэ бүхий нэг амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг автозогсоолтой, 335 сая төгрөгийн  үнэ бүхий дөрвөн автомашинтай аж. Мөн  472 сая төгрөгийн  хадгаламжтай, 58 саяын зээлтэй, авлагагүй гэжээ.
 
Тэрбээр “ЭМ ЭМ ЭМ ДИ” ХХК, “Алдтайн Боксит” ХХК, “Намнаач” ХХК ХХК, “ЗБЦ” ХХК ХХК, “Силкрөүддевелормэнт” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-иудаас хувьцаа эзэмшдэг юм байна.

 


ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188