• Өнөөдөр 2025-05-17

Э.Эрдэнэ: ХААН БАНК 2.3 сая иргэний мэдээллийг Хятад сайтад алдсан байж болзошгүй

2021-11-23,   1984

       Хууль зүй болон Инновац цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
 
 Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монгол Улсын 2.3 сая иргэний хувийн мэдээлэл гадаадын сайтаар зарагдаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ асуудал юу болсон бэ, шалгасан уу. Хятад сайтад яахаараа монголчуудын мэдээлэл байдаг юм бэ" гэлээ.
 
ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ "Хакеруудын алдсан мэдээллүүдийг зардаг хар зах маягийн сайт байдаг. Энэ сайтад Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл зарагдаж байсан. Энэ нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Дансны дугаар болон тавигдсан мэдээллийг нь харахад  ХААН банкнаас алдсан мэдээлэл байж болзошгүй байна" гэв.

 


Э.Эрдэнэ: ХААН БАНК 2.3 сая иргэний мэдээллийг Хятад сайтад алдсан байж болзошгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-23 17:11:29
    Зочин: Одоо иргэдийн хаан банкны дансанд байгаа мөнгө найдваргүй болжээ Нэг өглөө алга болох нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-23 15:31:12
    Zaya: Яамар балаа юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188