• Өнөөдөр 2025-11-11

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд хандлаа

2021-11-22,   493

        УИХ-ын гишүүн Т.Доржханд хуульч Д.Үүрцайх нар сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар иргэний журмаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа. 
 
        Энэ талбаар тэрбээр "Өнөөдрийн тогтолцоогоор УИХ-ын 76 гишүүн тойргоос сонгогддог. Тэд дахин сонгогдохын төлөө өөрийнхөө тойрог руу мөнгө хуваарилдаг. Бид 30 жил ийм зарчмаар явсан. Үр дүнд нь төсвийн алдагдал өсөж, өр тавьдаг. Ингээд монголчууд нэг иргэнд ногдох өрөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Ийм байдлаар цааш явсаар байвал төсөв хөгжлийг биш тойргийг санхүүжүүлж, улстөрчдийн дахин сонгогдох баталгаа болсоор байна. Үүнийг хэн нэгэн зогсоох ёстой. Тиймээс асуудлыг углуургаар нь буюу сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Монгол Улс бол нэг том тойрог байх ёстой. УИХ-ын гишүүд нэг тойргийг биш Монгол Улсын нийт иргэдийг төлөөлдөг болсон цагт улсын төсөв хөшөө дурсгал, Соёлын төвийг бус хөгжлийг санхүүжүүлдэг болно” гэлээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд хандлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188