• Өнөөдөр 2025-11-11

Д.ГАНБАТ: Хэвлэл мэдээллийнхэн Богд Зонховын хөшөөнд анхаарах ёстой байсан

2021-11-22,   648

         УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдлаа. Ардчилсан намын бүлгээс ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хурлаар УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол болон цаг үеийн бусад асуудлын талаар хэлэлцлээ. УБТЗ Япон улсын Засгийн газраас “Мон П1”, “Мон П2” нэртэй нэн хөнгөлөлттэй зээлийг авч ашигласан. Энэ зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр бус компани ашигтай ажиллаж байж төлөх ёстой гэж үзэж байгаа.
 
       Үүнээс гадна төмөр замд хариуцлагагүй байдал газар авч байна. Жишээ нь, УБТЗ-ын даргыг өнөөдрийг хүртэл томилоогүй байна. Мөн 2022 оны төсөв маш хариуцлагагүй байгаа учир буцааж тат гэдэг шаардлагыг манай бүлгийн зүгээс тавьж байсан. Үр ашиггүй хөшөө, музей, соёлын төвийг маш олноор барьж байна. Энэ хариуцлагагүй байдлаа зогсоогооч гэж бид удаа дараа хэлж байсан" хэмээлээ.
 
      Мөн энэ үеэр гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм. Тодруулбал, Улсын төсөвт 32 тэрбумаар Богд Зонховын хөшөө барина гэж батлуулсан. Төсөв баталж байхад АН-ын бүлэг юу хийж байв гэх асуултад тэрбээр "Хэвлэл мэдээллийнхэн энэ дээр анхааралтай ажиллах ёстой байсан. АН-ын бүлэг энэ төсвийг дэмжээгүй. “Богд Зонхова” хөшөөг хүмүүс их анхаарч байна. Өмнө нь таван тэрбум төгрөг тавигдаад явчихсан юм билээ. 2022 оны төсөвт 30 тэрбум төгрөг тавигдсан. Энэ дээр АН-ын бүлэг хөшөө барих хэрэггүй, улаан булангуудын төсвийг царцаа гэдэг шаардлагыг удаа дараа хэлсэн. Гэвч МАН үнэмлэхүй олонхоороо хүч түрэн баталсан" гэх тайлыарыг өглөө.

Д.ГАНБАТ: Хэвлэл мэдээллийнхэн Богд Зонховын хөшөөнд анхаарах ёстой байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 19:06:05
    ЭМЧ: ТҮЛЭНХИЙН ЭМНЭЛГЭЭ БАРИААЧ ЭЭ ЭНЭ МӨНГӨӨР
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 19:05:41
    АРД ТҮМЭН: АРД ИРГЭД ИДЭХ ТАЛХГҮЙБАЙХАД ЮУН 32 ТЭРБУМ ШАВАР ХӨШӨӨ ВЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 14:49:38
    zochin: Bidonii xushuu barij bsan bol ganbat ingej xelexgyi bsan.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188