• Өнөөдөр 2025-05-16

Ч.НОМИН: Соёлын яам "Богд зонхова"-ын цогцолборыг барих санаачилга гаргаагүй

2021-11-22,   546

     Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг байрлах Тасганы овооны дээр "Богд Зонхова"-ын цогцолбор хөшөөг барихаар барилгын ажлыг нь эхлүүлсэн бөгөөд  цогцолборын ажилд ирэх жил нийт 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөг тусгасанд олон нийт дургүйцэж буй. Энэ төслийг анх 2021 оны улсын төсөвт 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй суулгасан ч төсөвт өртөг нь 2022 онд  27 тэрбумаар нэмэгдсэн байгаа юм.
 
       Энэ талаар Соёлын сайд Ч.Номин өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье" гэсэн байна.

Ч.НОМИН: Соёлын яам "Богд зонхова"-ын цогцолборыг барих санаачилга гаргаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188