• Өнөөдөр 2025-05-16

А.АРИУНЗАЯА: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилд 104 тэрбум төгрөг зарцуулна

2021-11-19,   668

 
      Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө зарцуулалтын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлэл өглөө.
 
     Тэрбээр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жилд 90 орчим тэрбум төгрөг тавигддаг. Үүний 70 тэрбум нь мэргэжлийн боловсролын салбарт зарцуулагддаг. Харин үлдсэн нь цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийг дэмжих, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын хөдөлмөр гэсэн таван хөтөлбөрт зарцуулагддаг.
 
Ирэх жилийн хувьд 104 тэрбум төгрөг тус санд тавигдсан. Үүнээс 70 тэрбум төгрөгийн асуудал төсвөөс боловсролын яам руу шилжиж байгаа учраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилд 104 тэрбум төгрөг бүтнээрээ зарцуулагдана. Иймээс хэрэгжиж байгаа таван хөтөлбөрөө эргэж харах, дахин шинэчлэх ажлыг хийнэ. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан хөтөлбөрийг боловсруулна" гэв.

А.АРИУНЗАЯА: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилд 104 тэрбум төгрөг зарцуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188