• Өнөөдөр 2025-05-16

Д.Тогтохсүрэн: С.Ганбаатар гишүүн эхлээд МАН-ын бүлгийн гишүүдээс уучлал гуйна уу

2021-11-18,   498

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар горимын санал гаргалаа.  
 
Тэрбээр "МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдсан байна гэж үзэж байна. Учир нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрийн эрсдэлийг үүрэх тухай хууль. Үүнийг төрд авъя гэж байгаа юм байхгүй. Төрд авах PR-ийг даатгалын 14 компани явуулж байна. Гэтэл нэг сая жолоочийн эрх ашгийг хамгаалах талаар хэн ч ярихгүй байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг өнөөдрийг хүртэл суулгаж байна. Харин жолооч нарын төлөөлөл болон тэдний эрх ашгийг хамгаалдаг хүмүүсийг мөн хуулийн хэлэлцүүлэгт оролцуулмаар байна. Нэг сая жолоочийн эрх ашгийг хэлэлцэхгүй байх шийдвэрийг МАН-ын бүлэг яагаад гаргав аа. Мөнгөө төлсөн хүмүүс хөгжмөө захиалдаг гэдэг. Гэтэл жолооч нар юун хөгжмөө захиалах. Төр даатгалыг 14 компанид хуваагаад өгчихсөн байна" гэлээ.
 
С.Ганбаатар гишүүний мэдэгдэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "С.Ганбаатар гишүүн эхлээд МАН-ын бүлгийн гишүүдээс уучлал гуйна уу. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. Авлига авсныг тогтоогоорой. Өөрөө биднийг авлигын гэмт хэрэгт гүтгэлээ. Иймээс уучлал гуйхгүй бол Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.

Д.Тогтохсүрэн: С.Ганбаатар гишүүн эхлээд МАН-ын бүлгийн гишүүдээс уучлал гуйна уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-18 16:31:38
    Хувьсгал: MAH -хаан мангартаад байгаарай. Та нараас яасан гэж уучлал гуйдаг юм бэ. Олонхоороо түрий барихгүй шүү. Хааны алба халаатай шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-18 14:03:31
    Зочин: МАН жолооч нараас уучлал гуй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188