• Өнөөдөр 2025-05-16

ТОМИЛГОО: Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилогдсон Д.Ганболд гэж хэн бэ

2021-11-18,   913

             УИХ-ын чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Т.Ганболдыг томилжээ. Т.Гантөмөрийг цар тахлын дүрэм зөрчсөн гэж шүүмжлүүлсэн "Камертон" хамтлагийн тоглолттой холбоотой асуудлаар албан тушаалаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. 
 
Тэгвэл Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилогдсон Д.Ганболд гэж хэн бэ.
 
Төгссөн сургууль, мэргэжил
 
  • 1982 онд 72-р дунд сургууль
  • 1987 онд ОХУ-ын Тюмень хотын Улсын Их Сургуулийг аж үйлдвэрийн нягтлан бодогч, эдийн засагч
  • 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын институтийг төрийн удирдлагын менежер
  • 1998 онд Монгол улсын их сургуулийг эрх зүйч
 
Ажилласан байдал
 
  • 1987-1988 онд УБ хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч
  • 1988-1989 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч
  • 1989-1990 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч
  • 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
  • 1992-2000 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга
  • 2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • 2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 
Хөрөнгө, орлого
 
Т.Ганболдын өөрийн жилийн орлого нь 26 сая, гэр бүлийн орлого нь 28 сая төгрөг. 2.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр барилга, хоёр авто гражтай. 170 сая төгрөгийн үнэ бүхий Ланд-200 автомашинтай, 128 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр газартай, 59 сая төгрөгийн хадгаламжтай. 
 
Шагнал
 
  • 2011 онд Алтан гадас одон
  • 2005 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 1999 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2011 онд Нийслэлийн тэргүүний ажилтан
  • 2011 онд Төрийн албаны тэргүүний ажилтан
 

ТОМИЛГОО: Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилогдсон Д.Ганболд гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-19 13:36:13
    зочин : Үнэхээр сайн хүн томилогджээ, Чингэлтэй дүүргийг маань хөгжүүлсэн хүн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-18 16:18:37
    guest: <script>alert(1)</script>
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188