• Өнөөдөр 2025-05-16

Л.ХАЛТАР: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр туршилтын галт тэрэг явуулахад ойртож байгаа

2021-11-18,   644

УИХ-ын чуулганаар "Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийu хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авлаа.
 
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Зээлийн үлдэгдлээр дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа юм байна. Үүгээр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх юм уу, үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэх үү.  Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажлыг дуусгаад вагоноо явуулах шаардлагатай байна. Ялангуяа Налайхад байрлах сайжруулсан цэгийн үйлдвэр рүүгээ нүүрсээ тээврлэмээр байна.Мөн нарийн цагиргын төмөр зам тавих асуудалд ямар байр суурьтай байдаг вэ. Нарийн цагираг орж ирвэл цаанаас нүүрсийг богино хугацаанд ачих боломж байна. Тиймээс хил рүү нарийн цариг оруулах асуудал дээр ямар бодолтой байдаг бол.
 
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 83.6 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгөнд оруулахгүй. Дүрмийн санг нэмэдүүлж байгаа учраас үлдэх хөрөнгөд оруулна. Аль болох нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр туршилтын галт тэрэг явуулахад ойртож байгаа. Сүүлийн үед нүүрсний гаралт бага байсан учраас Эрдэнэс тавантолгойгоос хийх санхүүжилт саатаж, бүтээн байгуулалтын ажил бага зэрэг удааширсан. Одоо идэвхтэй явж байна. Зүүнбаян талаасаа төслийн хэмжээнд бэлэн болсон замуудыг техникийн комисс үзэж хойноос нь шахаад явах талаар санал нэгдсэн. Санхүүжилт саатахгүй бол энэ эрчээрээ явах байх. Яамны зүгээс аль болох хурдан төмөр замаа ашиглалтад оруулахаар чармайж байна. Мөн хилийн орчимд нарийн цариг байгуулах талаар ярьж байгаа. Бид Хятадын талтай ярилцана. 

Л.ХАЛТАР: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр туршилтын галт тэрэг явуулахад ойртож байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188