• Өнөөдөр 2025-05-16

Ц.НЯМДОРЖ: Мод тарьж ургуулна гэдэг урлаг

2021-11-17,   516

           Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанд Засгийн газрын гишүүд, аймгуудын Засаг дарга оролцож, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "Мод тарих гэж хавар, намартаа бужигнаад л тарьдаг. Хамгийн гол асуудал нь арчилгаа, усалгаа. Олон жил Монголд мод тарих гэж оролдсон. Тарьсан мод нь дараа хавар, намартаа үхчихдэг. Ийм юм болох вий. Үүнээс сэрэмжлэх тал дээр мэргэжлийн хүмүүс сайн ажиллах шаардлагатай. Би 10 гаруй жил 300-аад модтой ноцолдож байгаа. Эхний жилд эрхтэн шилжүүлэх мэс засал шиг үхэл, амьдралын төлөө тэмцэлдээн болдог, ургадаггүй. Амьд үлдэж чадвал дараа жил нь бага зэрэг ургадаг.
 
2-3 жил арчлуулж байж л хөрсөндөө сууж, ургадаг эд. Говийн аймгийн дарга нар хаана, ямар мод тарихаа сайн бодох хэрэгтэй. Зээл аваад хужиртай газар мод тарьчихсан аймаг байна гэж сонссон. Мод тарьж ургуулна гэдэг урлаг. Тиймээс сургалт сурталчилгааг сайн хийх хэрэгтэй. Хамгийн гол асуудал нь усалгаа. Тэрбум модыг 10 жилийн хугацаанд ямар газруудад тарихаа сайн судалж, тогтоох хэрэгтэй" гэлээ. 

Ц.НЯМДОРЖ: Мод тарьж ургуулна гэдэг урлаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-17 13:37:21
    а: мод тарих агентлаг байгуулж ахыг томилоё
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188