• Өнөөдөр 2025-05-16

Д.ТОГТОХСҮРЭН: Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэнгүй

2021-11-15,   394

         УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ хуулийг хэлэлцэх явцад гишүүд талцсан.
 
       Энэ хуульд жолоочийн даатгалын санг төр хариуцан авах, жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогч нарт төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой хоёр асуудал байгаа юм. Ингээд Бүлгийн гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн. Хувийн хэвшлийн ажлыг төр авч болохгүй гэж үзсэн учраас энэ хуулийн төслийг дэмжихгүй” гэлээ.
 

Д.ТОГТОХСҮРЭН: Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэнгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188