• Өнөөдөр 2025-11-11

Ардчилсан намын бүлгийн завсарлага дуусаж, Төсвийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв

2021-11-11,   484

       Чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
 
     Хуулийн төслийг энэ сарын 15-нд багтаан батлах хуулийн зохицуулалттай. Гэвч хуулийн төслийг дахин боловсруулах шаардлагатай, үр ашиггүй зардлыг танах шаардлага байна хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 15-ны дотор төсөв батлах ёстой учраас гурав хоног боломжгүй хэмээгээд 14:00 цаг хүртэл завсарлага өгсөн. АН-д өгсөн завсарлага дуусаж, Төсвийн хуулийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Ардчилсан намын бүлгийн завсарлага дуусаж, Төсвийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188