• Өнөөдөр 2025-11-11

Б.БАТТУЛГА: Спортоор дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаадаа баяртай байна

2021-11-11,   466

Монгол Улсад боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.  Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга Гавьяат дасгалжуулагч шагнал хүртсэн юм.
 
Тэрбээр “Монголын чөлөөт бөх 60 жилийн түүхтэй. Анх Монгол Улс НҮБ-д орсонтой чацуугаар анх шигшээ баг нь бүрдэж байсан. Энэ том гэр бүлд шигшээ багийн дасгалжуулагчаар 28 жил ажиллаж байна. Энэ жил олимпийн наадамд манайхаас таван тамирчин барилдаж, нэг медаль хүртсэн. Сарын өмнө манай 20 тамирчин оролцсоноос зургаан медаль авсан. Спортоор дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа даа баяртай байна” гэв.

Б.БАТТУЛГА: Спортоор дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаадаа баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188