• Өнөөдөр 2025-11-11

Н.АЛТАНХУЯГ: Ц.Элбэгдорж гэж дарангуйлагч гэж байсан бол одоо У.Хүрэлсүх гэж дарангуйлагч гарч ирж байна уу

2021-11-11,   524

        УИХ-ын намрын чуулганы ээлжил хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2022 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах юм. Нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 11 асуудлыг хэлэлцэхээр  товолжээ. Төрийн байгууллагын зарим алба хаагч хууль зөрчсөн эсэх асуудлаарх санал дүгнэлттэй холбоотой УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр "Энэ санал дүгнэлтийг би хэд хэдэн удаа хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байна. Бид аливаа зүйлийг хоосон лоозон болгож хэрэглэдэг болжээ. Үндсэн хуулийн хүрээнд монгол хүний эдлэх 18 эрх бий. Үндсэн хуулийн 18 дугаар заалтыг зөрчиж байна. 
 
Монгол Улсад улс төрийн хоёр нам бий. Гэтэл өнөөдөр нэг нам нь нөгөөгөөрөө тоглож байна. Ардчилсан намаар ингэж тоглож байхад Монголд хууль хэрэгжиж байгаа гэж итгэхэд бэрх боллоо. Улс төрийн намаар тоглохдоо Улсын бүртгэлийн газрын татан оролцуулж байна. Сая Ардчилсан намын асуудалд Дээд шүүх, Улсын бүртгэлийн газар, Сонгуулийн ерөнхий хороог оролцуулаад самраад хаячихлаа. Ийм юмаар бид хол явахгүй. Өнгөрсөн хавар Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Гурван удаа хуралдсан байна лээ. Түүнийгээ чуулган дээр оруулж ирж ярьмаар байна. 
 
Улсын бүртгэл зэрэг төрийн байгууллагууд дагаж далдганадаг даргынхаа заавраар ажиллаж байна. Энүүгээр далимдуулж хэд хэдэн сонгуульд өрсөлдөгчгүй ялалт байгуулж байна. МАН 60 гаруй гишүүнтэй болсноос хойш улс орон завхарч байна. Мөнгө төгрөг зах замбараагүй зарцуулж байна. МАН-ынхныг бүгдийг нь буруутгахгүй. Энд эрүүлээр сэтгэдэг, зөв зүйл ярьдаг гишүүд ч бий. Улс орон 2-3 дарангуйлагчийн гарт орчих шиг боллоо. Ц.Элбэгдорж гэж дарангуйлагч гэж байсан бол одоо У.Хүрэлсүх гэж дарангуйлагч гарч ирж байна уу, хаашаа юм" гэв.
 

Н.АЛТАНХУЯГ: Ц.Элбэгдорж гэж дарангуйлагч гэж байсан бол одоо У.Хүрэлсүх гэж дарангуйлагч гарч ирж байна уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-17 13:52:07
    м: энэ их поп болжээ....хожуу ухаарлаа даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 15:09:31
    Zochin: Hurelsuhiig M.Enhboldoosoo iluu ayultai hun garaad irlee gej N.Enhbayr helj baisniig ergen sanahad unen baijee.Huresuh uuruu ES bolohiin tuld 5 eh oronch nertei huuramch nuhduur jagsaal tsuglaan hiilgej SB iin talbaid olon hun tsugluulj turiin erhiig avsan. Erunhiilugch bolohiin tuld tursun ehiig nimgen huvtsastai gargasan gej ard irgedeesee uuchlal guij baigaa hun bolj jujiglesen. Battulga erunhiilugch S.Batboldiin luivriig ilchilj helehed Hurelsuhiin nud ni hylan tsehen hiij bagtartlaa uurlaj baisan zergees harahad Hurelsuh yavch oligtoi hun bish. Sain shalgaval offshort ch mungu nuusan baih magadlaltai nuhur.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 14:57:41
    зочин: Алтанхуяг өөрөө юу хийсэндээ ичихгүй юм яриад бн Улс орныг өрөнд оруулж ард түмнийг ядуурлын туйлд хүргэсэн Өөрөө хагартлаа баяжсан жүжигчин зальтан ардчилсан намдаа ч багтаж бж чадахгүй ийм муу хүнийг эрдэнэт хотоос сонггосондоо сонгогч бид харамсаж бн энэ засгийн газар төр нь нүдэнд харагдах гарт баригдах ажил хийгээд байгааг нь ард түмэн бид харж бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 14:25:44
    Иргэн: Хэн нь дарангуйлагч байсныг цаг хугацаа ялгаад өгөх байхаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 14:18:40
    Ээгий: Алтанхуягаа чи засаг барьж байхдаа яг юу хийсийн? Одоо нэг их шударга хүн болох гэж жүжүиглэх хэрэггүй ээ. Ажил хийж байгаа хүнийг битгий оролд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 13:53:24
    Доржоо: Эцэг, эхээс өгсөн жинхэнэ нэрээ сольсон, эхнэрээ сольсон, АН-аасаа гарсан хүн АН-даа өндөр албан тушаалд очихын тулд, дарангуйллын тухай ярьж, шударга зөв хүн болж харагдах, гишүүддээ таалагдах гэж байгаа нь үнэ цэнэгүй жүжиглэл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 13:50:33
    Doogii : Altanhuyg said baihdaa yu hiisen ym bol?Hvrelsvh bol harin ch ym hiisen hvn de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 13:44:19
    Халк: Зүснийхээ мууг мэдэхгүй толио муулах Зүрхнийхээ мууг мэдэхгүй нөхрөө муулах
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 13:44:19
    Анхаа: Алтанхуяг өөрөө харин эрх мэдэл олж авах гээд чичирч бна аа. Нээх сайхан амьтан болох гээд хэрэггүй за юу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 13:41:31
    Дууяа: Алтанхуяг гуай олны анхааралд өртөх өөр ажил сэдсэн нь дээр дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 13:39:36
    Баба: Чи муу худалч битгий чичрээд бай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 13:36:18
    boldoo : Өөрөө жинхэнэ дарангуйлагч хүн шүү дээ. Урваж шаравсан олиггүй нөхөрдөө. Худлаа битгий жүжээд бай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 11:17:27
    ИУЖЙ: ЭЛДЭВ ЮМНЫ ТОГЛООМ БОЛЖ БАЙГАА НЬ ТА НАРЫН АРЧААГҮЙ, ХУЛГАЙЧ ЗАН, ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛТАЙ ЧИНЬ ХОЛБООТОЙ. БУРУУГАА БУСДААС БИШ, ӨӨРСДӨӨСӨӨ ЭР.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188