• Өнөөдөр 2025-05-16

Л.ЭНХ-АМГАЛАН: Цар тахлаас өмнөх боловсролын маш том хоцрогдол бүх түвшинд гарсан

2021-11-09,   510

      Боловсролын багц хуулийн төслийн талаар УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Багц хуулийн төсөлд багтаж буй хуулийн төсөл тус бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлгийг энэ сарын 12-ноос 2022 оны нэгдүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулах юм байна. 
 
     Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "3.2 сая хүнд бүгдэд нь хамааралтай чухал хуулийн хэлэлцүүлэг эхлэх гэж байна. Боловсролын бүх түвшинд асуудал байгаа. Улс орны хөгжил, хүний хөгжил боловсролын чанараар дэлхийд тэргүүн эгнээнд гарч чадахгүй байгаа нь боловсролын салбарын тогтолцоотой холбоотой. Монголд ядуурал сүүлийн 30 жил буураагүй. Энэ бүх асуудал боловсролын хүрээнд менежмент тогтолцоог бүрдүүлж чадаагүй учраас өрсөлдөх чадвар сул байна. Иймд сургуулийн өмнөх боловсролоос авхуулаад өнөөдрийг хүртэл насан туршид тогтсон энэхүү тогтолцоог эргэн харах чухал цаг үе ирлээ. Тэгэхээр боловсролын бүх түвшинд асуудал бий. 
 
     Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгооноос авхуулаад мэргэжлийн томилгоо хийж чаддаггүй, үүнийг эргэж харна. Мөн  бүтээмж чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж чадахгүй байна. Цар тахлаас өмнөх  боловсролын маш том хоцрогдол бүх түвшинд гарсан. Тиймээс хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд алдаа дутагдалтай олон асуудлыг засч залруулах тул Боловсролын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх чухал цаг үе ирж байна. УИХ-аар 2022 оны улсын төсөв батлагдсны дараа манай салбарын хуулийг хэлэлцэнэ. Энэ бол Үндсэн хуулийн дараа орох маш том хууль" гэлээ.
 
 

Л.ЭНХ-АМГАЛАН: Цар тахлаас өмнөх боловсролын маш том хоцрогдол бүх түвшинд гарсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-09 19:42:41
    Зочин: Бух салбар дампуурчихаад л байна. Гайхах яах бэ, засах арга замаа мэдэж байгаам уу?!!! Одоо ч утгагуй зуйл гаргаад л ажиллаж чадахгуй л бнштээ!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188