• Өнөөдөр 2025-05-16

УИХ энэ долоо хоногт 2022 оны төсвийг батална

2021-11-08,   385

        Энэ долоо хоногт УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороо, ажлын хэсэг, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна. Даваа гарагт 10 цагаас УИХ дахь Монгол Ардын намын бүлэг,  Ардчилсан намын бүлгийн хуралдаан тус тус товлогдсон бол Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан мөн зарлагджээ. 
 
       Байнгын хороодоор Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдиг хэлэлцэхийн зэрэгцээ 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг явагдана. Түүнчлэн Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс ажлын явц байдлын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ. 
 
       Пүрэв, баасан гарагт болох чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явагдана. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах юм

УИХ энэ долоо хоногт 2022 оны төсвийг батална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188