• Өнөөдөр 2025-05-16

Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын даргаар ёсчлон баталлаа

2021-11-05,   975

        Ардчилсан намын Онц Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Ардчилсан намын Онц Их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ. Тэд үндсэн хоёр санал гаргав.
 
Үүнд, нэгдугаарт. Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж  цэг тавих. 
 
Хоёрдугаарт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж төлөөлөгчдийн саналаар тогтоолын төслийг дэмжжээ.
 
 Ийнхүү Чингис хааны мэндэлсэн өдөр зохион байгуулсан Ардчилсан намын Онц Их хурал маш үр дүнтэй боллоо хэмээн дүгнэв. Түүнчлэн Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталлаа.

Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын даргаар ёсчлон баталлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-05 23:20:47
    Иргэн: Цахим сонгууль гэж хуулинд байхгүй. Хэсэг нөхдүүдыг захиалгат зохиол шүү дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188