Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь таван бүлэг, 22 зүйлтэй бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг тус тус боловсруулжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтын тоог нэмэгдүүллээ
“Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт орууллаа. Ингэснээр Алтанбулаг, Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эдийг татан авах боломжийг нэмэгдүүллээ.
Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалыг БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог. БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсантай холбоотой 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Эрээн боомтод ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа, Тяньжин боомтод 14 байгууллагын 21 ачаа саатаад байна.
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор дараах ажил, арга хэмжээг зохион байгуулна
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах:
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11,12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрх бүрл өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэх:
Хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, худалдан борлуулах ажлыг зохион байгуулах:
Хөдөө аж ахуйн корпораци байгуулах, уг байгууллагаар дамжуулан хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц, улаан буудайн нөөц бүрдүүлэх замаар үнийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх
Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 1 хүртэл нэмэгдүүлэхгүй байх,
Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодол, бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтоор нэвтрүүлэн, импортлоход аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийг хилийн боомтуудад татан ажиллуулж, шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Мөн импортоор оруулж ирэх хүнсний зориулалттай ачааны хагас болон битүү вагоныг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд болон ЗТХ-ийн сайд нарт үүрэг болголоо.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгоно
Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад, тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгав.
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг энэ оны аравдугаар сарын 1-ээс зохион байгуулж байна. Тус ажиллагаанд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 120 гаруй алба хаагч оролцож байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
| Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |