• Өнөөдөр 2025-05-16

С.АМАРСАЙХАН: Арваннэгдүгээр сард багтааж 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй

2021-11-02,   496

Цэцэрлэгт 2-3 настнуудыг хамруулах асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
 
Тэрбээр" Есдүгээр сарын 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах талаар ярьж байсан ч эрсдэл өндөртэй байсан. Цаашид 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах талаар эрсдлийн үнэлгээг байнга хийж байна.  Хоёрдугаарт, гуравдугаар тунгийн вакцинжуулалт хангалтгүй байгаа. Гуравдугаарт, 5-11 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах Эрүүл мэндийн яамны шийдвэрийг бид хүлээж байна. Ингэснээр халдварын тархалт буурна. Тиймээс эдгээр нөхцөл байдлын улмаас арваннэгдүгээр сард багтааж 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй байна гэж үзэж байгаа. Өвлийн улиралд томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгддэг. Энэ бүхнийг харгалзан үзэж байна.  Гэхдээ Засгийн газарт танилцуулна. Боловсролын байгууллагад хүүхдийн халдвар цөөнгүй бий" гэлээ. 
 

С.АМАРСАЙХАН: Арваннэгдүгээр сард багтааж 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 19:14:42
    монгол: Ковидын шинжилгээ маш аюултай хариу гаргадаг гэдгийг шадао сайд хэллээ монголд хариу сөрөг урд хөршид эерэг гардаг гэх юм энэ бол аюул шүү энэнээс болж олон хүн өвчилж байна юун тохируулга яриад байнаа??????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 17:50:56
    долгоржав: Эрүүл мэндийн яам УОК хоёр зүгээр л хариуцлагаас зайлс хийж бна Бас нэг хардах юм бна. Энэ нь хүүхдийн хувьсах зардлыг өөрсдийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа байх. Нэг асуулт асуух хүсэлт бна Энэ цар дахалын үед хүүхдийн хувьсах зардлыг хэргэлсэн үү?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188