• Өнөөдөр 2025-05-16

Ардчилсан нам "Онц их хурал” зарлалаа

2021-11-01,   475

          АН-ын үндсэн дүрмийн дагуу намын Их хурлыг зарлуулахаар Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүд гарын үсэг цуглуулжээ. Үүнтэй холбоотойгоор 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр ҮБХ хуралдан намын Их хурлаа 2021 оны энэ  сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан байна. 
 
Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, намын ээлжит бус “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг зарлах, хурлын зохион байгуулалтыг хангах ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргалаа. Ардчилсан намд сүүлийн нэг жилд үүсээд буй хагарал бутрал, хууль бус дүрмийн шийдвэрүүд, олон удаагийн зөрчилдөөнтэй баримт бичгүүд дээд шүүхэд хүргэгджээ.
 
          Мөн 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн 30 жилийн туршид АН-ын түүхэнд байгаагүй ялагдлыг хүлээсэн нь АН-ын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн гэж УТЗ үзсэнээр АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг 2021-оны арваннэгдүгээр сарын 05, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна. 
 
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан Их хурлын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон АН-ын нийт 1318 төлөөлөгч Улаанбаатар хотноо АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-д оролцон, хуралдаж АН-д үүссэн дотоод зөрчлийг эцэслэн шийдвэрлэх болно гэж АН-аас мэдээлэв. 

Ардчилсан нам "Онц их хурал” зарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 13:42:31
    шаабар: Цагаа олсон зөв шийдвэр байлаа. Намын бүх асуудлыг шийдэх эрх бүхий ганц боломж нь дүрмээрээ Их хурал байдаг. Тиймээс намд үүсээд буй аливаа асуудлуудыг эцэслэн шийдэж нэг талдаа гарах нь намын ч улс орны ч эрх ашигт бүрэн нийцнэ. Хурлын ажиллагаанд ажмжилт хүсье. АН-ыг хагалах буьаргах байнга ялагдуулах хүсэл зөвхөн эрх баригч намд л бий. Хэрвээ тийм бодолтой хүн АН дотор байгаа бол тэд урвагчид, МАН-ын даалгаварыг биелүүлэгчид мөн. Тэд намаас зайлах цаг болсон.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188