• Өнөөдөр 2025-05-16

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Гурав дахь тундаа хамрагдаж, энгийн амьдралд дасан зохицох бодлого руугаа үе шаттай явахыг уриалж байна

2021-11-01,   622

     Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК-оос мэдээлэл хийлээ.
 
     Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2020 оны арваннэгдүгээр сараас хойш нийт зургаан удаа хатуу хөл хорио тогтоосон. Үүний улмаас Монгол Улсын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах 5.3 хувь руу орж, агшсан. Мөн олон үйлчилгээний байгууллага хаалгаа барьж, цөөнгүй хүн ажлаа алдсан.
 
     Харин өнөөдөр буюу арвандүгээр сарын 1-нээс урлаг, соёлын үйл ажиллагааг нэг шат чөлөөлж, соёл, спортын салбар 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг Засгийн газраас олгож байна.  Энэ өдөр бол есдүгээр сарын 1-ний адилаар тэмдэглэгдэн өнгөрөөх өдрүүдийн нэг. Цар тахлын дараах үеийн нийгэм эдийн засгийн хүндрэл гэх сэдэвтэй нүүр тулах нөхцөл байдал руу орж байна. Нийт иргэд, аж ахуйн нэгжүүдээ болон соёл, урлагийн салбарынханд хандаж хэлэхэд, хамтын хариуцлагатай байж, гурав дахь тундаа хамрагдаж, энгийн амьдралд дасан зохицох бодлого руугаа үе шаттай явахыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна. Хүн амын 50 хувь нь Ковид19-ийн нэмэлт тунд хамрагдсан тохиолдолд шар түвшинд шилжинэ.
 
     Түүнчлэн БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа нь экспорт, импортод нөлөөлж байна. Урд хөршид сүүлийн тохиолдол тэг бүртгэгдснээс хойш 21 хоногийн дараа хил гааль нээнэ гэсэн журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Эрээн хотын иргэд өөрсдөө ч хүнсний хомсдолд орчихсон байгаа. Мөн БНХАУ-д үйлдвэрлэдэг ихэнх бүтээгдэхүүн дэлхий дахинаа ховордсон. Эм, тарианы тухайд агаарын нислэгээр татан авалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа" гэлээ.  
 
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Гурав дахь тундаа хамрагдаж, энгийн амьдралд дасан зохицох бодлого руугаа үе шаттай явахыг уриалж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188