• Өнөөдөр 2025-05-16

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээж авч уулзана

2021-11-01,   361

        Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана.
 
     Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдтэй санал солилцохоор төлөвлөж байна.
 
Уулзалтад 1990 оноос хойш Монголын Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд нар уригджээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээж авч уулзана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188