• Өнөөдөр 2025-11-11

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын даатгалын холбооноос хариуцлагын даатгалын хуулийн талаар мэдээлэл хийнэ

2021-11-01,   348

Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна. 


Үндэсний статистикийн хороонд

 
10:00- Аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны улсын тооллогын талаар тус хорооноос мэдээлэл хийнэ.
 
Төрийн ордонд
 
10:00- УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана.
 
"UB GRAND” зочид буудалд
 
10:00- Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, гишүүн компаниуд Авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ.
 
АШУҮИС-д
 
11:00- Төрийн өмчит зургаан их сургуулийн "Дусал цус дүүрэн амьдрал" цус цуглуулах аяны нээлт болно.
 
“Монгол ньюс" мэдээллийн төвд
 
11:00- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, спорт заал барьж буй барилгын компанийн ажилтнууд өлсгөлөн зарлах талаар мэдээлнэ.
 
"Русский дом"-д
 
12.00- Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийн хэвлэлийн хурал болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын даатгалын холбооноос хариуцлагын даатгалын хуулийн талаар мэдээлэл хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188