• Өнөөдөр 2025-05-16

М.ОЮУНЧИМЭГ: "Ковид-19" тусаагүй иргэддээ нэг удаа дэмжлэг үзүүлэх, сувилалд амраах санхүүжилтийг тусгая

2021-10-26,   542

         Өнөөдөр Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар  хуралдаж, ирэх оны улсын төсвийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Коронавирусийн халдвараар өвчлөөгүй 2.7 сая хариуцлагатай иргэнд талархлаа илэрхийлж, нэг удаагийн урамшуулал олгох нь зүйтэй. Нэгдүгээрт, талархлаа илэрхийлж, хоёрдугаарт, тэр хүмүүстээ нэг удаагийн дэмжлэг юм уу сувилалд хамруулдаг ч юм уу, 2022 оны төсөвт ч гэсэн иймэрхүү хүмүүстээ яаж хандах талаар бодолцох хэрэгтэй.
 
     Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2.7 сая хүндээ бид талархах ёстой. Хүмүүс хараад, биеэ зөв авч явдаг, эрүүл байдаг, дархлаатай байдаг хүмүүсээ ингэж гоё урамшуулдаг юм байна. Би бас анхаарах ёстой юм байна гэсэн ёс зүй төлөвшүүлж, төсөв төлөвлөгөөтэйгөө уях ёстой" гэлээ.

М.ОЮУНЧИМЭГ: "Ковид-19" тусаагүй иргэддээ нэг удаа дэмжлэг үзүүлэх, сувилалд амраах санхүүжилтийг тусгая
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-26 23:46:03
    Ийм тэнэг байж болохгүй шүү дээ: НААД МӨНГӨНД ЧИНЬ КОВИДООР НАС БАРСАН ЗАРИМ ИРГЭДИЙН МААНЬ ТӨЛСӨН ТАТВАР БАС ЯВАА ШҮҮ. АРАЙ МУНХАГ САНАА ГАРГАЖЭЭ. МӨНГӨ ТАРААХААС ӨӨР ЮМ СЭДЭЭЧЭЭ. СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭЭЧЭЭ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188