• Өнөөдөр 2025-05-16

Л.ХАЛТАР: 14.9 тэрбум төгрөгөөр Хэнтий аймагт хоёр нисэх онгоцны буудал ашиглалтад оруулна

2021-10-26,   554

     2022 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой салбарын сайд нар мэдээлэл өгч байна. Өнөөдөр Зам тээврийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр  "Улсын төсвийн таван тэрбумын санхүүжилтээр Хэнтий аймгийн Дадал нисэх буудал, 9.9 тэрбум төгрөгийн гадаадын зээл, тусламжаар Хэнтий аймгийн "Өндөрхөөн" нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэлсэн. Энэ онгоцны буудлыг ирэх 2022 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2021 онд барьж эхэлсэн уг төслүүдийн ажлыг ирэх онд дуусгана. Нийт 14.9 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн үг. Түүнээс биш цоо шинээр хийх гэж байгаа асуудал биш. Өөрөөр хэлбэл, Чингис хотын Өндөрхаан буудал нь шинэчилсэн вокзалын барилга. Дадал сумын Дэлүүнболдог нисэх буудал нь вокзалын барилга бөгөөд одоогоор 60 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Өмнө төсөв дутуу тавигдсан байсан учраас ийм хэмжээний гүйцэтгэлтэй байгаа юм. Олон газар сэглээд яахав гэж бодсон учраас ямар ч байсан эхэлсэн ажлуудаа дуусгаад үе шаттай явья гэх зарчмыг барьсан" гэлээ.

Л.ХАЛТАР: 14.9 тэрбум төгрөгөөр Хэнтий аймагт хоёр нисэх онгоцны буудал ашиглалтад оруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188