• Өнөөдөр 2025-05-16

Д.Тогтохсүрэн: Цаашдаа төмөр замыг концессын гэрээгээр барина

2021-10-25,   355

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр “Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын асуудлыг хэлэлцсэн.
 
Үүнийг Засгийн газар өргөн барихдаа нууцын зэрэглэлтэй өргөн барьсан учраас хаалттай хэлэлцсэн. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улс хэвтээ болон босоо тэнхлэнгийн асуудал ярьж байгаа. Одоо 416 км Зүүнбаянгийн төмөр зам, 267 км Гашуунсухайтын төмөр замыг барьж байгаа. Үүнээс гадна төмөр зам дахин барих шаардлагатай. Ингэхдээ дандаа ашиглалтын концессын гэрээгээр барина. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил төмөр замаа бариад түүнийгээ ашиглана. Үүний хүрээнд Арц суурин Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг бариулна. Мөн зүүн чиглэлд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг бариулна. Тиймээс эдгээр төмөр замуудыг төмөр замын бодлогод тусгаж өгч байгаа юм. Хоёрт, өмнө нь барьсан төмөр замын ажил ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл сонссон. Гуравдугаарт, "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Засгийн газрын төслүүдийг зарчмын хувьд дэмжих ёстой гэж шийдвэрлэсэн" гэлээ.
 
 

Д.Тогтохсүрэн: Цаашдаа төмөр замыг концессын гэрээгээр барина
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188