• Өнөөдөр 2025-05-16

Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

2021-10-22,   295

     УИХ-ын чуулганы хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн агуулга нь "Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.18 дахь хэсгийг хасах юм.
 
    Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авах, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг дэмжлээ. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188