• Өнөөдөр 2025-05-16

Э.БАТШУГАР: Манай аав төрийн гурван өндөрлөгийн нэгээр ажиллаж байсан. Би ааваараа бахархдаг

2021-10-21,   1450

      УИХ-ын нөхөн сонгуулийн үр дүнгээр 28 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Э.Батшугар УИХ-ын гишүүний тангаргаа өнөөдөр өргөсөн. Тэрбээр гишүүний тангаргаа өргөсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
   
     Э.Батшугар “Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдодоо баярлалаа. Та бүхний энэ итгэл миний хувьд хариуцлага гэж харж байгаа. Энэ үүрэг, хариуцлагаа би та бүхэнд ажлын үр дүнгээрээ харуулах болно. Мөн би хамгийн залуу гишүүнээр сонгогдож байгаа. Залуучуудын дуу хоолой болно.  Сонгинохайрхан дүүрэг гэр хороолол ихтэй, шийдэх асуудал их дүүрэг. Би бусад гишүүнтэйгээ хамтарч сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэнэ. 
 
Сонгуулийн ирц манай тойрогт 49 хувьд хүрсэн. Энэ бол чамлахааргүй тоо. Иргэд намрын ургац, хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой хөдөө орон нутаг руу явсан юм билээ. Би гаднын уул уурхайн компаниудтай хамтарч ажилладаг хүн. Тиймээс Оюутолгойн асуудал дээр чадах бүхнээрээ тусалж ажиллана гэж бодож байна. Би дүүрэг, хороо, улсаа хөгжүүлэхийн төлөө ажиллана. 
 
Би хувь хүн учраас өөрийн гэсэн үзэл баримтлалтай. Э.Батшугар гэдэг хүнийхээ хувьд гишүүн боллоо. Мэдээж манай аав төрийн гурван өндөрлөгийн нэгээр ажиллаж байсан. Би ааваараа бахархдаг” гэлээ.
 

Э.БАТШУГАР: Манай аав төрийн гурван өндөрлөгийн нэгээр ажиллаж байсан. Би ааваараа бахархдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-21 19:59:59
    Иргэн: Ингээд аавынхаа араас чөтгөр шулмын зам руу оров оо гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-21 15:35:24
    zochin : нохойнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-21 15:29:38
    Zochin: Xaxaxaxa. ******** yum be. iim yum yariad baikhdaa yakhav dee. Nuguu Enkhbayar n' khelekh ygiig n' beldej uguu bz. Uuriiguu martuulakhgyi sanuulakh gej aavaaraa bakharkhdag gej kheyylj bgaa yum baikhdaa. KKKKK
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-21 14:02:19
    Зочин: Удам залгасан хулгайч нэгээр нэмэгдлээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188