• Өнөөдөр 2025-05-16

Н.АЛТАНХУЯГ: Яам байгуулснаараа бүх зүйл сайжирчихгүй шүү

2021-10-21,   477

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
 
Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгажээ.
 
Иймд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг  нэмэхээр хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зүйтэй. Манай Засгийн газрын үед Н.Батбаяр сайд Хөгжлийн яаманд сайдаар ажиллаж байсан. Ингэхдээ Засгийн газрын хөрөнгө оруулалтыг энэ яаманд өгснөөрөө буруудсан. Энэ яам судалгаа, хэтийн төлөвлөлтийн чиглэлдээ анхаарах хэрэгтэй. Ерөнхий сайдтай хамтарч ажиллах хоёр Шадар сайд томилох нь зүйтэй, тэгэхгүй бол яам байгууллаа гээд л байшин барилга, машин тэрэг болоод үйл ажиллагаа нь холдоод явчихдаг сул талтай. Та нар ухаантай хүмүүс мэдэж байгаа байлгүй. Жаахан юм харж судлаарай. Яам байгуулснаараа бүх зүйл сайжирчихгүй шүү.

Н.АЛТАНХУЯГ: Яам байгуулснаараа бүх зүйл сайжирчихгүй шүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188