• Өнөөдөр 2025-05-16

Г.Ёндон: БНХАУ-ын Хөх хотоос 50 галт тэрэг буюу 1500 тонн шатахуун Замын-Үүд боомтоор орж ирсэн

2021-10-20,   223

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.
 
Тэрбээр "Хайгуул олборлолт нь ашигт малтмалын тухай хуулиар явдаг. Энэ хуульд өөрчлөлт оруулахаар боллоо. Мөн Хүнд үйлдвэрийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Монгол Улсын Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод энэ төрлийн бүтээгдэхүүний гадаад дотоод зах зээл дэх борлуулалтыг нээлттэй, шударга болгоно гэж заасан. Тиймээс Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг өргөн барилаа. Энэ хууль гарснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулж ил тод нээлттэй шударгаар борлуулах нөхцөл бүрдэнэ.
 
Бид экспортын бүхий л боломж, сувгийг ашиглана. Чингэлэг тээврийн терминалыг Монгол жолоочдоор явуулах тухай ярилцаж байна" лээ. Мөн шатахууны нөөцийн талаар "БНХАУ хилээ хаасан. Гэхдээ төмөр замын тээвэр саадгүй явж байгаа. БНХАУ-ын Хөх хотоос 50 галт тэрэг буюу 1500 тонн шатахуун Замын-Үүд боомтоор орж ирсэн" гэлээ.

Г.Ёндон: БНХАУ-ын Хөх хотоос 50 галт тэрэг буюу 1500 тонн шатахуун Замын-Үүд боомтоор орж ирсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188