• Өнөөдөр 2025-05-16

З.МЭНДСАЙХАН: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд хомстолд ороогүй

2021-10-20,   310

      Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хил гааль хаагдсантай холбогдуулан Засгийн газраас үүрэг чиглэл өглөө. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг нь хил гаалиар нэвтэрч буй богино хугацаанд муудах, хадгалалтын хугацаа богинотой хүнсний бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авч ажиллана. Үүнд, гааль, ГХЯ, ЗТХЯ зэрэг байгууллагуудаас төлөөлөл оролцсон.
 
Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд хомстолд орсон зүйл алга. Харин Эрээний хил гаальтай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтийн асуудалд тасалдах эрсдэл харагдаж байна. Эрээн хил гаалиа хэзээ нээх нь тодорхойгүй байна" гэлээ.

З.МЭНДСАЙХАН: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд хомстолд ороогүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188