• Өнөөдөр 2025-05-16

ТОМИЛГОО: Хууль зүйн дэд сайд Б.Солонго гэж хэн бэ

2021-10-20,   2643

      Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржавыг чөлөөлж, түүний оронд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгоог дэд сайдаар томилсон байна.
 
Дэд сайдаар ажиллаж байсан С.Баатаржав нь Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс итгэмжлэхээ гардаж авсан юм.
 
Б.Солонго нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль төгссөн байна. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль,  2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг ттөгссөн. Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд англи, унгар хэлтэй ажээ. Б.Солонго нь  2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч,  2017 оноос  "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. 
 
Тэрбээр ЗГХЭГ-т дэд даргаар ажиллаж байхдаа "Рио Тинто" компанитай холбоотой асуудлаар "Оюутолгой" ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн болсон.
 
Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргын ажлаас нь чөлөөлөлсөн ч ажлын хэсгийн гишүүн хэвээрээ, Оюутолгойтой хийж буй хэлэлцээрт оролцох юм.

 


ТОМИЛГОО: Хууль зүйн дэд сайд Б.Солонго гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188