• Өнөөдөр 2025-11-11

Д.ГАНБАТ: Би Ардчилсан намын бүлгийн даргынхаа үүргийг гүйцэтгэж байна

2021-10-19,   448

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Ардчилсан намын дарга М.Тулгат "Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан намын зүгээс батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна. Тэднийг баривчлах явцад цагдаагийн алба хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлийг шалган тогтоож, хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байхыг прокурорын байгууллагаас шаардаж байна. Иргэн Э.Одбаярын хувьд цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байхад эрх баригчид огт тоохгүй байна. Түүнийг бичлэг тараасан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ. Иргэн Д.Монголхүүг хууль сахиулагчтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр хорьсон байна лээ. Үндсэн хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Ингэж болохгүй байх. Эдгээр залуус тайван замаар үг хэлэх эрхээ эдэлсэн. Онц ноцтой гэмт хэрэгтэн бол биш.
 
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат  "Миний хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргынхаа үүргийг гүйцэтгэж байна. Би УИХ-ын гишүүнийг бүлгээсээ хасах эрхтэй хүн биш. Ардчилсан намын удирдлагаас надад албан бичиг ирүүлсэн. Хуулийн дагуу дүрмийн хороо хуралдаж, нэр бүхий гурван гишүүнийг намаас хассан. Энэ шийдвэрийг би танилцуулсан. Одоо УИХ дахь Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй болсон. Аль болох Ардчилсан намд гишүүд хэрэгтэй байна. Сөрөг хүчнийхээ дуу хоолойг гаргах ёстой" гэв.

Д.ГАНБАТ: Би Ардчилсан намын бүлгийн даргынхаа үүргийг гүйцэтгэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188