• Өнөөдөр 2025-05-16

Ц.НЯМДОРЖ: Оюутолгойгоос Ерөнхий сайдад хаягласан захидал ирсэн

2021-10-19,   536

         -Х.Нямбаатар сайдын ажилд хэн нэгэн хөндлөнгөөр оролцох эрхгүй-

        МАН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдаж, хуралдаанаар “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээний асуудлыг ажлын хэсэг бүлгийн гишүүдэд танилцуулсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, Оюутолгойн гэрээг сайжруулах Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг тайлангаа бүлгийн гишүүдэд танилцуулсан бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон, зардал хэтэрсэн асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандсан гэнэ.
 
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж тайлбар өглөө.
 
Тэрбээр “Оюутолгойгоос Ерөнхий сайдад хаягласан захидал ирсэн. Тэр бичгийг судлах ажил хийж байна. Бүлгийн хурал дээр танилцуулга хийсэн. Нууц мэдээлэл учраас би энэ талаар хийж чадахгүй. Ямартай ч хэлэлцээр хийгдэж байгаа. Хэлэлцэж байна гэдэг нь өнөөдөр нэг зүйл ярина маргааш өөр зүйл ярина. Эцэслэн тохироогүй гэсэн үг. Ер нь хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээний компани хөлсөлж, яриа хэлэлцээр хийж байгаа.34 хувийн өр гэдгийг чинь хэлэлцээрийн төвшинд ярьж байна. Энэ асуудлыг нэг хүн хариуцаж, нэг хаалгаар шийднэ гэж жилийн өмнө шийдсэн. Анх Л.Оюун-Эрдэнэ сайд хариуцаж байсан. Одоо Х.Нямбаатар сайд хариуцаж байгаа. Х.Нямбаатар сайдын ажилд хэн нэгэн хөндлөнгөөр оролцох эрхгүй” гэлээ.
 

Ц.НЯМДОРЖ: Оюутолгойгоос Ерөнхий сайдад хаягласан захидал ирсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188