• Өнөөдөр 2025-05-16

УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

2021-10-18,   280

       Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд  бараалхаж, УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ. Нөхөн сонгуульд хамгийн олон санал авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг СЕХ УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргасан байна.
 
      УИХ-ын 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувь буюу 17264, УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь буюу 28537 санал авчээ.
 
Нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон байна.
 
 

УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 09:09:27
    Иргэн: Наад нэг нөхөн сонгуулиа боль нам мамаа ч боль зүгээр хоорондоо эвтэй байж улс их орноо өөд нь татахаа бодоо ч энэ улс их оронд чинь юу болоод байна элгээрээ хэвтлээ шдээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188