• Өнөөдөр 2025-05-16

Шинэ гишүүд хэзээ тангаргаа өргөх вэ

2021-10-18,   302

      Сонгуулийн ерөнхий хороо өнөө өглөө хуралдаж, УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тогтоолын төслийг баталснаа танилцууллаа.
 
      Нөхөн сонгуулийн дүнг өнөөдөр УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барих аж. Сонгуулийн ерөнхий хорооны дүнг УИХ хүлээн авсны дараа чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Иймд шинээр сонгогдсон гишүүд энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөх бололтой. 
 

Шинэ гишүүд хэзээ тангаргаа өргөх вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188